비뇨기질환
Шээсний замын чулуу гэж юу вэ?
Шээсний зам (бөөр, шээлэй, давсаг, шээсний сүвээс бүрдэнэ)-д үүссэн чулууг хэлнэ. Бидний биед шээс үүсгэх, гадагшлуулахтай холбоотой эрхтэнд шээс үүсгэдэг бөөр, тэр шээс урсан бууж ирдэг шээлэй, буусан шээс хуримтлагддаг давсаг, давсагт хадгалагдсан шээс гадагш гардаг шээсний сүв багтдаг. Эдгээр эрхтний аль нэгэнд нь чулуу үүсэж болох бөгөөд ийм тохиолдлыг шээсний замын чулуу гэж нэрлэдэг ба чулууны байрлалаас хамааран бөөрний чулуу, шээлэйн чулуу, давсагны чулуу, шээсний сүвний чулуу гэж хуваадаг. Солонгост хүн амын 3% орчимд шээсний замын чулуу үүсдэг гэдгээрээ түгээмэл өвчин гэж тооцогддог. Өвлийн улиралтай харьцуулахад зуны улиралд өвчлөл 2~3 дахин их, голчлон 30~50 насанд тохиолддог бөгөөд эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 1.5-2 дахин их байдаг.
Жижиг чулуу Шээсээр гадагшилна
Том чулуу Шээлэй зэргийг бөглөж, төрөл бүрийн хүндрэл үүсгэдэг

Шээсний замын чулууны шинж тэмдэг, хүндрэл
Ихэвчлэн шинж тэмдэггүй явдаг ба зарим тохиолдолд хажуу хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шээсэнд цус илрэх, хэвлий дүүрэх зэрэг илэрч болно. Мөн шээсний шинжилгээнд микроскопийн түвшний цус илрэх нь олонтоо. (Ихэнх шээсний замын чулуу нь анхандаа бөөрөнд үүсээд шээлэй буюу давсаг руу доош шилжиж шинж тэмдэг илрүүлдэг нь энгийн үзэгдэл. Хэрэв хэмжээ нь хэт томрох хүртэл орхигдуулбал бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх буюу хожим том мэс засал шаардлагатай болох тохиолдол гарч болно.
Хажуу тал буюу доод хэвлий өвдөх, нүдэнд ил цустай шээс, дотор муухайрах, бөөлжих зэрэг илэрч болох ба ойр ойрхон шээх, шээс дутуу гарах мэдрэмж, шээх үеийн өвдөлт зэрэг давсаг цочролын шинж тэмдэг ч илэрч болно.
Гэхдээ бүх шинж тэмдэг зэрэг илрэхгүй бөгөөд дээрх шинжүүдийн аль нэг илэрвэл шээлэйн чулууг сэжиглэж болно.
(Зохих эмчилгээ хийгдэхгүй бол пиелонефрит буюу бөөрний үйл ажиллагааны эргэлт буцалтгүй гэмтэл үүсгэж болзошгүй тул яаралтай эмчлүүлэх шаардлагатай.)
Шээх үед өвдөх, шээхэд хүндрэлтэй болох, ойр ойрхон шээхийн зэрэгцээ шээсэнд цус илэрнэ. Давсагны чулуутай бол шээлтийн үйл ажиллагааны алдагдал үүсэх магадлалыг харгалзан түрүү булчирхайн үзлэг шаардагдах тохиолдол бий.
Шээсний замын чулууны шалтгаан
Шээсэнд хэвийн үедээ кальци, оксалат, фосфат зэрэг олон бүрэлдэхүүн уусмал хэлбэрээр агуулагддаг. Ердийн үед эдгээр бүрэлдэхүүн шээсэнд сайн уусч байдаг ч тодорхой нөхцөлд агууламж нь гэнэт нэмэгдэж, уусаж чадахаа болин жижиг ширхэг болж хувирдаг ба энэ нь улам томорч, нийлснээр шээсний замын чулуу үүсдэг. Шээсний замын чулуу үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс дараах байдалтай.

Удамшлын хүчин зүйл
Шээсний замын чулуу нь тусгайлсан удамшлын өвчин байхгүй ч удамших хандлага маш өндөртэй өвчин юм. Эцэг эх нь шээсний замын чулуутай байсан бол хүүхдэд нь үүсэх магадлал өндөр байдаг.

Хүрээлэн буй орчны хүчин зүйл
Ерөнхийдөө орчны температур өндөртэй бүс нутагт элбэг тохиолддог бөгөөд ус шингэний алдагдал ихсэхэд шээс өтгөрч шээсний замын чулуу үүсэх нь амархан болдог. Шээсний замын чулуу өвлөөс илүү зун их үүсдэг

Ус хэрэглээ
Ус шингэн хангалттай хэрэглэхгүй бол шээсний хэмжээ багасаж, шээсэн доторх шээсний замын чулуу үүсгэдэг бодисын хэмжээ өндөрсөж, шээсэнд уусахаа больсноор чулуу үүсдэг

Хооллолтын дадал
Давсархаг хоол идэх буюу мах ихээр хэрэглэдэг тохиолдолд чулуу илүү амархан үүсдэг. Кальцийн хэрэглээнээс хамаардаггүй
Шээсний замын чулууны эмчилгээ
| ESWL (Цохилтот долгионы литотрипси) |
|---|
| Биеийн гаднаас цохилтот долгион тусган чулууг бутлах эмчилгээ |
| URS (Уретероскопи) |
| Olympus 4K уян эндоскопоор дөхөж очин чулууг шууд тодорхойлсны дараа бутлан зайлуулах эмчилгээний арга |
| PNL (Перкутан нефролитотрипси) |
| Нурууны талд гаргасан нүхээр эндоскопыг бөөр хүртэл оруулж, чулууг бутлан зайлуулах эмчилгээний арга |
| Vesicolitholapaxy (Давсагны чулуу буталгаа) |
| Цистоскоп ашиглан шээсний сүвээр дамжуулан давсагт байгаа чулууг бутлаад, давсагнаас гаргаж авах эмчилгээний арга |
Эмчилгээний дараах анхаарах зүйл
- Хувь хүний шинж тэмдгээс хамааран эмчилгээний үр дүн, хугацаа өөр байж болно.
- Эмчилгээний дараа түр зуурын гаж нөлөө илэрч болох бөгөөд энэ нь хүн бүрийн биеийн байдлаас хамааран өөр байна.
