Дискний ивэрхий оношлогдсоны дараа дор хаяж 2 сар мэргэжлийн мэс заслын бус эмчилгээг
хийлгэсэн ч үр дүн гараагүй, эсвэл залуу нас ч гэсэн дасгал хийж чадахааргүй
Мэдрэхүй нь мэдээгүй болж, хэвийн амьдрал ахуйгаа авч явж чадахааргүй
Өвдөлт байвал мэс засал шаардлагатай байж болно.
Микроскопын дискэктоми гэж юу вэ?
Нуруунд хамгийн бага гэмтэл учруулж, хэвийн эдийг дээд зэргээр хамгаалан дискний ивэрхий буюу стенозыг эмчилдэг мэс заслын арга юм. Хамгийн бага зүслэг хийсний дараа микроскопоор эмгэг хэсгийг хэдэн арван дахин томруулж, шууд нүдээр харангаа мэс засал хийдэг тул мэдрэл, булчин, судас, нугаламын мөгөөрсөн ялтас зэрэг хэвийн эд гэмтэх эрсдэлийг бууруулж, мэс заслын аюулгүй байдал, амжилтын хувь өндөр мэс засал юм.

Микроскопын дискэктомийн арга
Хэсгийн мэдээ алдуулалтын дараа 1.5~2 см орчим хамгийн бага зүслэг хийж, алмаазан өрөм болон орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болох Carl Zeiss бичил микроскопоор мэс заслын хэсгийг нүдээр шууд харан гэмтсэн дискийг авдаг мэс заслын арга юм. Энэ нь эргэн тойрны мэдрэл, судас зэрэг хэвийн эд гэмтэх эрсдэл багатай. Тиймээс бүх биеийн өвчтэй өндөр настай өвчтөнүүд ч дискний эмчилгээг аюулгүй хийлгэх боломжтой.
Микроскопын дискэктомийн давуу тал
- 1
- Хамгийн сүүлийн үеийн микроскоп ашиглан мэс засал хийдэг тул нарийвчлалтай оношилгоо, нягт нямбай эмчилгээ хийх боломжтой.
- 2
- Бага зүслэгтэй тул сорви бага, эдгэрэх хугацаа богино.
- 3
- Цус алдалтаас үүдэх үрэвсэл зэрэг хоёрдогч халдварын эрсдэл маш ховор.
Эмчилгээний дараах анхаарах зүйл
- Хувь хүний шинж тэмдгээс хамааран эмчилгээний үр дүн, хугацаа өөр байж болно.
- Мэс засал болон эмчилгээний үед маш ховор тохиолдолд цус алдалт, халдвар, тромб зэрэг илэрч болно.
- Эмчилгээний дараа түр зуурын гаж нөлөө илэрч болох бөгөөд энэ нь хүн бүрийн биеийн байдлаас хамааран өөр байна.
