갑상선 결절
Бамбайн зангилаа гэж юу вэ?
Бамбайн зангилаа нь хоргүй, хортой (хавдар), уйланхай зэрэг олон төрөлтэй бөгөөд хэд хэдэн зангилаа зэрэг үүсч болно.
Бамбайн зангилааны тохиолдол нас ахих тусам нэмэгддэг бөгөөд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 3~4 дахин их тохиолддог.
Бамбайн зангилаа бол маш түгээмэл өвчин бөгөөд чекапын хүрээнд хэт авиан шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 30 хувьд илэрдэг ч эдгээрийн зөвхөн 5~10 хувь нь хортой зангилаа буюу бамбайн хавдар байдаг бөгөөд энэ тохиолдолд заавал эмчилгээ шаардлагатай.
Шалтгаан
-
Хүрээлэн буй орчны болон удамшлын олон хүчин зүйл нийлж нөлөөлнө
-
Хоргүй зангилаа, гиперпластик зангилаа: иодын дутагдал, бамбайн эсийн үржлийг өдөөх орчны хүчин зүйлээс болж үүснэ
-
Тиреоидитын зангилаа: лимфоцитийн тиреоидит зангилаа хэлбэрээр өсөж үүснэ
-
Коллоид зангилаа: бамбайн эсээс үүсдэг коллоид гэх шингэн бүрэлдэхүүн хуримтлагдаж үүснэ
Шинж тэмдэг
- 1
- Ихэнх бамбайн зангилаа нь бамбайн хавдар байсан ч шинж тэмдэггүй байх нь олонтоо.
- 2
- Зарим өвчтөнд зангилаа нь ойролцоох улаан хоолой, амьсгалын замыг дарж, гадны биет мэдрэгдэх, залгихад хүндрэлтэй болох, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
- 3
- Хүзүүнд зангилаа тэмтрэгдэх буюу гаднаас харагдаж болно.
- 4
- Хэдхэн хоногийн дотор өвдөлт дагалдан зангилаа гэнэт томорч болно.
- 5
- Хэдэн сарын дотор хэмжээ нь томрох тохиолдолд бамбайн хавдар гэж сэжиглэж болно.
- 6
- Хоолойн хөвчний мэдрэлийг дарах буюу нэвчсэнээр хоолой сөөх, ханиалгах зэрэг шинж илэрч болно.
Оношилгооны арга
Зангилаа даавар ялгаруулах үйл ажиллагаатай эсэхийг шалгах шинжилгээ юм.
Зангилааны хэмжээ, шинж чанарыг бамбайн хэт авианы шинжилгээгээр нарийн тодорхойлж болно.
Сүүлийн үед бамбайн зангилааны шинжилгээнд хамгийн их ашиглагдаж байна.
Жижиг тарианы зүүгээр бамбайн зангилааг гаднаас нь шууд хатган эс авч, эсийн хэлбэрээс хамааран зангилааны төрлийг тодорхойлдог шинжилгээ юм. Эс нэг удаад олдохгүй бол шинжилгээг давтан хийх шаардлагатай.
Эмчилгээ
Бамбайн өндөр давтамжийн халуун эмчилгээ (RFA) гэдэг нь бодит цагийн хэт авиан хяналтан дор зангилааны дотор бичил тэмтрүүл (1 мм бүдүүн) оруулсны дараа 100,000~500,000 Гц-ийн өндөр давтамжийн халууныг шууд дамжуулж зангилааг үхжүүлэх эмчилгээ юм. Тохирох түвшний өндөр давтамж дамжуулахад зүү орчмын эдэд халуун үүсдэг бөгөөд энэ халуун нь хавдрыг бүрдүүлж буй эсийн хувирах температураас давах хэмжээнд нэмэгдэж, эцэст нь эс шатаж устдаг.
-
Хэсэгчилсэн буюу нойрсуулах мэдээ алдуулалтаар хийж болох эмчилгээ тул ерөнхий мэдээ алдуулалтын ачаалал байхгүй.
-
Эмчилгээний хугацаа 5~20 минут богино.
- 1
- Хэт авиагаар зангилааны байрлалыг тодруулж, арьсыг ариутгасны дараа хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийнэ.
- 2
- Хэт авиан хяналтан дор зангилааны төв рүү радио давтамжийн зүү оруулна.
- 3
- Радио давтамж дамжуулж зангилааны эсийг үхжүүлнэ.
- 4
- Эмчилгээний хугацаа зангилааны байрлал, хэмжээнээс хамаарах ч ихэнхдээ 20 минутын дотор багтдаг.
- 5
- Эмчилгээний дараа хяналтын хэт авианы шинжилгээгээр зангилааны эмчилгээний үр дүнг тодорхойлно.
- 6
- Зүслэггүйгээр зүү ашигладаг тул сорви үлддэггүй.
- 7
- Хэвтэх хугацаа зөвхөн богино байна.
Эмчилгээний дараах анхаарах зүйл
- Хувь хүний шинж тэмдгээс хамааран эмчилгээний үр дүн, хугацаа өөр байж болно.
- Эмчилгээний дараа түр зуурын гаж нөлөө илэрч болох бөгөөд энэ нь хүн бүрийн биеийн байдлаас хамааран өөр байна.


