Физик эмчилгээ
Физик эмчилгээ гэж юу вэ?
Эмийн эмчилгээний хамт физик эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Нурууны эргэн тойрны булчинг бэхжүүлж, шинж тэмдгийг хөнгөвчлөхөөс гадна өвдөлтийн шалтгаан болж буй хэсгийг массажаар суллаж, мэдрэлийг сэдээн зөв болгож өвдөлтийг эмчилдэг. Дулааны эмчилгээ, цахилгаан эмчилгээ, хүйтэн эмчилгээ, дасгал эмчилгээгээр өвдөлтийг бууруулж үйл ажиллагааг сэргээнэ.

Гэгээн Петрийн эмнэлгийн физик эмчилгээ
Дулаан, мөс, агаар, гэрэл, цахилгаан, цахилгаан соронзон долгион, хэт авиа, механик хүч, таталцал зэргийг ашиглан мэс заслын өмнөх ба дараах гэмтсэн нуруу/үе мөчний эдийг хурдан нөхөн төлжүүлж, өвдөлтийг хөнгөвчилснөөр өдөр тутмын амьдралд эрт эргэн орох боломжийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна.
Гар эмчилгээ гэж юу вэ?
Өвдөлтийн шалтгаан болж буй хэсгийг массажаар суллаж, мэдрэлийг өдөөж зөв болгон өвдөлтийг эмчлэх аргыг хэлнэ.
Нуруу болон төрөл бүрийн үений хэсэгт үүссэн өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэс заслын дараах арчилгаанд тусална.
-
Яс булчингийн өвдөлттэй өвчтөн
-
Хүзүү/бүсэлхийн дискний ивэрхийтэй өвчтөн
-
Сколиозтой өвчтөн
-
Тархины харвалтын хожуу үеийн өвчтөн
-
Спортын гэмтэлтэй өвчтөн
Жингүйдлийн декомпресс эмчилгээ (Spine MT) гэж юу вэ?


Өвдөлтийн шалтгаан болж буй хэсгийг массажаар суллаж, мэдрэлийг сэдээн зөв болгож өвдөлтийг эмчилдэг аргыг хэлнэ. Нуруу болон төрөл бүрийн үений хэсэгт үүссэн өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, мэс заслын дараах арчилгаанд тустай.
CPM эмчилгээ гэж юу вэ?
Мэс заслын бус нурууны декомпресс, засал эмчилгээний арга бөгөөд гурван хэмжээст дискний засал, декомпрессын төхөөрөмжөөр аарцгаас эхлээд нуруу бүхэлд нь засах, декомпресс хийхийг зэрэг гүйцэтгэх боломжтой.
Сэргээн засах эмчилгээ гэж юу вэ?
Гэгээн Петрийн эмнэлэгт нейрохирурги, сэргээн засах чиглэлийн мэргэжлийн эмч нарыг оруулаад 10 тасгийн чиглэл тус бүрийн мэргэжлийн эмч нар онош тавьж, эмчилгээ бичдэг бөгөөд сэргээн засах дасгал эмчилгээний сургалтыг дүүргэсэн физик эмчилгээний эмч, медикал дасгалжуулагч нар өвчтөнүүдийг хурдан эдгэрэхэд туслахаар мэдрэлийн болон яс булчингийн тогтолцооны шинжилгээ, түүнчлэн хөдөлмөр эмчилгээ, залгих үйлийн эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ, үе мөчний сэргээн засах эмчилгээ, гар эмчилгээ, булчин бэхжүүлэх дасгал зэрэг олон төрлийн өвчтөн төвтэй 1:1 тохирсон эмчилгээг хийж байна.
Тусгай эмчилгээ гэж юу вэ?
Тусгай эмчилгээний тоног төхөөрөмж ашиглан физик эмчилгээг үр дүнтэй хийнэ.
-
Цохилтот долгионы эмчилгээ
-
Крио
-
Радио давтамж (RF)
-
Pain Scrambler
-
Гипертерми эмчилгээ
-
Гавлын соронзон өдөөлт (TMS)
Эмчилгээний дараах анхаарах зүйл
- Хувь хүний шинж тэмдгээс хамааран эмчилгээний үр дүн, хугацаа өөр байж болно.
