Нугасны сувгийн стеноз
Нугасны сувгийн стеноз гэж юу вэ?
Нугасны сувгийн стеноз гэдэг нь нугасны суваг нарийсч, сувгаар дамжин өнгөрдөг мэдрэл дарагдсанаас мэдрэлийн эмгэг шинж илэрдэг өвчнийг хэлнэ. 50-аас дээш насныхан болон эмэгтэйчүүдэд голчлон тохиолддог дегенератив өвчин бөгөөд нас ахих тусам дегенератив өөрчлөлт үүсч, булчин хэвийн бус зузаарч нугасны суваг руу товойн гарснаар нүх нь жижгэрдэг. Энэ үед нугасны сувгаар дамжин өнгөрдөг мэдрэлийг дарж өвдөлт үүсгэдэг өвчин бөгөөд MRI, CT, рентген зургаар онош тавьдаг.
Шалтгаан
Шинж тэмдэг
- 1
- Нуруу өвдөж зүсэлнэ.
- 2
- Нурууг ард тонгойлгоход өвдөлт хүчтэй.
- 3
- Хөл мэдээрхэж, татан өвдөөд мэдрэмж мохоо болно.
- 4
- Хөл бүхэлдээ сульдаж, саажилт тусах мэт мэдрэмж төрж болно.
- 5
- Хөлний булчин хатингарч нарийсна.
- 6
- Хөдөлгөөнгүй байхад тэвчиж болох ч алхах буюу хөдлөхөд өвдөлт хүчтэй болно.
- 7
- Хөл бүхэлдээ сульдаж, саажилт тусах мэт мэдрэмж төрж болно.
- 8
- Нурууг урагш бөхийлгөвөл өвдөлт багасна.
- Нурууг хойш тонгойлгоход өвдөлт хүчтэй болно.
- Хэвтээд босох үед өвдөлт хүчтэй боловч нэг хөдөлж эхэлбэл нуруу Аажмаар зөөлөрдөг.
- Шалнаас илүү ор тухтай санагдана.
- Нурууг урагш бөхийлгөхөд өвдөлт хүчтэй болно.
- Хэвтэж байхад өвдөлт багасч, хөдөлгөөн хийхэд өвдөлт улам хүчтэй болно.
- Алхах үед хүчтэй өвддөг
Ихэвчлэн амарч байхад өвддөггүй ч алхах үед цацарсан өвдөлт үүсч, ‘хөл хүндэрч байна’ эсвэл ‘мэдээ алдаж байна’ гэж гомдолддог бөгөөд богино зайд алхсаны дараа сууж хэсэг амраад дахин алхдаг мэдрэл гаралтай (neurogenic) үе үеийн доголдол нь нугасны сувгийн стенозын түгээмэл шинж тэмдгийн нэг юм. Мөн биеэ урагш бөхийлгөхөд хүндрэлтэй байдаг бүсэлхийн дискний ивэрхийгээс ялгаатай нь нугасны сувгийн стенозын үед хойш гэдийлгэхэд хязгаарлалттай байдаг ба урагш бөхийвөл шинж тэмдэг эсрэгээрээ хөнгөрдөг. Бөгтөр эмээгийн адил нуруу нугарах шалтгаан нь яг л нугасны сувгийн стеноз юм гэж хэлж болно.
Эмчилгээний аргыг дэлгэрэнгүй үзэх
Нугасны сувгийн стенозын 80~90% нь эмийн эмчилгээ, тарилгын эмчилгээ, физик эмчилгээ, тусгай хэрэгсэл зүүх зэрэг мэс заслын бус эмчилгээгээр сайжирдаг. Гэвч хөл мэдээрч, татах мэт өвдөлт үүсснээс өдөр тутмын амьдрал явуулахад хүндрэлтэй болсон бол өвчин аль хэдийн ихээхэн даамжирсан байдаг тул консерватив аргаар эмчлэхэд хязгаарлагдмал байх бөгөөд бага инвазив эмчилгээний аргыг авч үздэг. Нугасны сувгийн стеноз зэрэг нурууны өвчнийг орхигдуулбал өвдөлт, саажилт зэрэг шинж тэмдэг хэдийд ч дахин илэрч болзошгүй тул тогтмол хяналт шаарддаг өвчин юм. Тиймээс эмчилгээний дараа шинж тэмдэг намдсан ч бүсэлхийн булчин бэхжүүлэх дасгалыг тогтмол хийж, бүсэлхий болон эргэн тойрны хэсгээ бэхжүүлэх нь зүйтэй.
Дискний ивэрхийгээр бодитоор мэс засал хийлгэдэг өвчтөн 10 хүрэхгүй хувийг эзэлдэг. Консерватив эмчилгээ хийсэн ч шинж тэмдэг сайжрахгүй, эсвэл унжсан диск мэдрэлийг хүчтэй дарж хэт хүчтэй өвдөлт, саажилтын шинж илэрвэл мэс заслын эмчилгээг болгоомжтой авч үзнэ.

