Лавлах төв 1544-7522 08:00–21:00, 365 өдөр 24 цагийн яаралтай тусламж
Каннам Гэгээн Петрийн эмнэлэг
Байршил Одоогийн вэбсайт

Хиймэл үе солих

Хиймэл үе солих гэж юу вэ?

Өвдөлтийн шалтгаан болж буй гэмтсэн мөгөөрсийг эргономикийн дагуу үйлдвэрлэсэн мөгөөрсөөр солих мэс засал бөгөөд цоорсон шүдийг зүлгэж алтаар бүрэх аргатай төстэй.

Хиймэл үе солихын давуу тал

Хиймэл үе солих мэс засал нь эдгэрэлтийн хугацаа өнгөрсний дараа өвдөлт бараг арилдаг давуу талтай. Зарим өвчтөн мэс заслын дараа мэс засал хийсэн хэсэг чимчигнэх буюу мэдээ алдах мэт байна гэж хэлдэг ч эдгээр шинж нь хиймэл үе бие махбодод дасан зохицож буй үйл явц юм. Ийм шинжийг багасгахын тулд тогтмол дасгал хийх шаардлагатай.

Хиймэл үе солих мэс засал хийх тохиолдол
  • Өдөр тутмын амьдралаа авч явж чадахгүй байхаар өвдөг хүчтэй өвдөж байгаа тохиолдолд
  •  
  • Өвдөлт өдөржин үргэлжилж, тайван байх үед ч өвддөг тохиолдолд
  •  
  • Шөнө унтаж чадахааргүй өвдөх тохиолдол
  • Физик эмчилгээ буюу эмийн эмчилгээ цаашид үр дүн өгөхгүй болсон тохиолдолд
  •  
  • Хөл O хэлбэрээр хүчтэй матайрсан бол
Хиймэл үе солисны дараах анхаарах зүйл

Мэс заслын дараа 3 сар хүртэл эмнэлгээс бичсэн эмийг уух ба мэс заслын дараа ч заавал тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай.
Булчин бэхжүүлэхэд тустай өвдөгний дасгалыг тогтмол хийж, өвдөгний хиймэл үе гэмтэж болзошгүй тул аль болох унахгүй байхад анхаарна уу.
Хэрэв унасан бол ойролцоох эмнэлэгт хандаж эмгэг байгаа эсэхийг шалгуулах нь зүйтэй. Хүчтэй дасгал хийх, удаан алхах зэрэг өвдөгт ачаалал өгөх үйлдлээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хиймэл үе нь металлаар хийгдсэн тул нисэх онгоцны буудлын хамгаалалтын хэрэгсэлд мэдрэгдэж болзошгүй тул дохиолол дуугарвал ажилтанд хиймэл үе солих мэс засал хийлгэсэн өвчтөн гэдгээ тайлбарлаж, шүдний үзлэгт орохдоо ч хиймэл үе солих мэс засал хийлгэсэн гэдгээ урьдчилан мэдэгдэж байх хэрэгтэй.

Хоёр талын хонгоны үе
Зүүн хонгоны үе
Хурууны үе
Өвдөг / шагайны үе
Эмчилгээний дараах анхаарах зүйл
  • Хувь хүний шинж тэмдгээс хамааран эмчилгээний үр дүн, хугацаа өөр байж болно.
  • Мэс засал болон эмчилгээний үед маш ховор тохиолдолд цус алдалт, халдвар, тромб зэрэг илэрч болно.
  • Эмчилгээний дараа түр зуурын гаж нөлөө илэрч болох бөгөөд энэ нь хүн бүрийн биеийн байдлаас хамааран өөр байна.
Цаг захиалга Залгах Байршил