비뇨기질환
Түрүү булчирхайн томрол гэж юу вэ?
Дунд наснаас хойшхи эрэгтэйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл өвчний нэг юм. Түрүү булчирхай томорвол шээсний сүв нарийсч, шээхэд төвөгтэй болно. Шээс сайн ялгарахгүй бол давсагт нөлөөлж, давсагны үйл ажиллагаа муудна. Ингэж түрүү булчирхай томорч шээсний сүвийг дарснаар давсагны үйл ажиллагаанд алдагдал үүсч, шээхэд төвөгтэй болдог өвчнийг түрүү булчирхайн томрол гэж нэрлэдэг. Солонгост ч хооллолт барууны маягтай болох, өндөр настны тоо нэмэгдэх, амьдралын түвшин дээшлэх, эрүүл мэндэд анхаарах сонирхол өсөхийн хэрээр энэ өвчний ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Түрүү булчирхайн томролын шинж тэмдэг
Түрүү булчирхайд эмгэг үүсвэл олон төрлийн шинж тэмдэг илэрч болно.
- 1
- Шээсний дараа шээс үлдсэн мэт мэдрэмж төрнө. (үлдэгдэл шээс)
- 2
- Байнга бие засах газар явна. (олон удаа шээх)
- 3
- Шээс дундаа тасалддаг. (тасалданги шээс)
- 4
- Гэнэт шээх хүсэл төрж, тэвчиж чадахгүй болно. (шээх тэвчээргүйдэл)
- 5
- Шээс сул гарна. (сул буюу нарийн урсгал)
- 6
- Гэдсээ хүчлэхгүй бол шээс гарахгүй. (хэвлийн даралтаар шээх)
- 7
- Шөнө хэд хэдэн удаа бие засахаар босдог. (шөнийн шээлт)
Түрүү булчирхайн томролын шалтгаан
Түрүү булчирхайн томролд хамгийн их нөлөөлдөг зүйл бол нас ахих болон эрэгтэйн бэлгийн даавар юм. Удамшлын хүчин зүйл, бие бялдрын онцлог, хоол тэжээл, хооллолтын хэв маяг, арьс өнгө хоорондын ялгаа зэрэг олон зүйлийг дурддаг ч нарийн тогтоогдоогүй байна. Гагцхүү дотоод шүүрлийн үйл ажиллагаа буурсан өндөр настанд их тохиолддогийг харвал эрэгтэйн бэлгийн даавартай нягт холбоотой гэсэн үзэл давамгайлж байна. Түрүү булчирхайн томролын эдийн өөрчлөлт 35 наснаас эхэлж, 60-аад насны эрэгтэйчүүдийн 60%, 80-аад насны эрэгтэйчүүдийн 80% орчимд илэрдэг нэн түгээмэл өвчин юм.
