Паркинсоны өвчин гэж юу вэ?
Паркинсоны өвчин нь тархины зарим бүтцэд мэдрэл дамжуулагч бодис допамин дутагдсанаас чичиргээ, хөших зэрэг шинж илэрдэг даамжрах доройтлын өвчин бөгөөд шалтгаан нь тодорхойгүй идиопатик Паркинсоны өвчин, өөр өвчний улмаас хоёрдогчоор үүссэн хоёрдогч Паркинсоны өвчин, бусад мэдрэлийн эмгэгтэй хамт илэрдэг Паркинсон плюс хам шинж гэж хувааж үзэж болно.
Паркинсоны өвчний шинж тэмдэг
Паркинсоны өвчний гол шинж тэмдэгт бие чичрэх, булчин хөших, хөдөлгөөн удаашрах, биеийн байрлал тогтворгүй болох зэрэг орно.
Байнгын гар чичрэх шинж
Бөхийсөн алхаа
Тэнцвэргүй, нарийн алхаа
Тойрог зурж алхах хэлбэр

Паркинсоны өвчний шинж тэмдэг аажмаар, шат дараалан даамжирдаг. Иймд эхэн үед нь анзаарахад бэрх байдаг тул тодорхой шинж тэмдэг илэрсэн хойно эмнэлэгт хандаж Паркинсоны өвчний онош авдаг хүн олон байдаг. Тиймээс урьдчилсан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаж идэвхтэй эмчилгээ хийлгэснээр Паркинсоны өвчний даамжралын хурдыг удаашруулж болно.
Паркинсоны өвчний урьдал шинж
- 1
- Үнэрлэх мэдрэмж алдагдах
- 2
- Сэтгэл гутрал, ядаргаа, тамирдалт
- 3
- Зүрх судасны эмгэг
- 4
- Нойрны эмгэг
Паркинсоны өвчний эмчилгээ
Паркинсоны өвчний үед ихэнх тохиолдолд эмийн эмчилгээ хийж даамжрах хурдыг удаашруулдаг. Мөн 'тархины гүн цочроолын мэс засал' зэрэг мэс заслыг хийж болно. Түүнчлэн үүдэл эсийн эмчилгээгээр даамжрах хурдыг удаашруулах зэргээр голомтыг эмчлэх боломжтой.

