Лавлах төв 1544-7522 08:00–21:00, 365 өдөр 24 цагийн яаралтай тусламж
Каннам Гэгээн Петрийн эмнэлэг
Байршил Одоогийн вэбсайт

Цохилтот долгион

Цохилтот долгионы эмчилгээ гэж юу вэ?

Өвдөлт үүсгэж буй эмгэг хэсэгт 1000~1500 удаагийн цохилтот долгион өгдөг инвазив бус эмчилгээний арга бөгөөд тухайн хэсгийн судас дахин үүсэхэд туслан эд, ясыг идэвхжүүлж, өвдөлт бууруулах, үйл ажиллагааг сайжруулахад сайн үр дүнтэй. Эмчилгээний хугацаа 30 минут орчим бөгөөд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой. Ихэвчлэн 1 долоо хоногийн зайтай, өвчтөний байдлаас хамааран 2~3 удаа хийдэг бөгөөд эмчилгээний дараа 4~6 долоо хоногийн турш хүчтэй ачааллаас зайлсхийж, өдөр тутмын амьдралаа явуулангаа эмчилгээний үр дүнг хүлээхэд болно.

Цохилтот долгионы эмчилгээ хэнд

  • Үений хавдалт ба өвдөлт
  •  

  • Мэс заслын дараах өвдөлт
  •  
  • Тохойн өвдөлт
    (Гольф, Теннисчний тохой)
  •  
  • Мөрний өвдөлт
    (миофасциал өвдөлтийн хам шинж, мөрний периартрит, шохойжсон шөрмөсний үрэвсэл)
  •  
  • Хөлний өвдөлт(Ахиллын шөрмөсний үрэвсэл,Улны фасцийн үрэвсэл)
  •  
  • Хонгоны хэсгийнБурситболон шөрмөсний үрэвсэл
  •  

  • Шөрмөсний бүрхүүлийн үрэвсэл
  •  
  • Хугарлын хэсгийн ясУргаж наалдахгүй тохиолдол(нийлээгүй хугарал)
Цохилтот долгионы давуу тал


  • 1
  • Зүслэг, сорви байхгүй.
  • 2
  • Өндөр настан ч хүндрэлгүй эмчлүүлэх боломжтой.
  • 3
  • Хэвтэх шаардлагагүй тул хэзээ ч эмчилгээ хийлгэх боломжтой.
  • 4
  • Эмийн эмчилгээний хугацаа болон эмнээс үүдэх хүндрэлийг багасгаж чадна.
Эмчилгээний дараах анхаарах зүйл
  • Хувь хүний шинж тэмдгээс хамааран эмчилгээний үр дүн, хугацаа өөр байж болно.
Цаг захиалга Залгах Байршил