Зүрх судасны өвчин
Зүрхний дутагдал гэж юу вэ?
Зүрхний дутагдал гэдэг нь янз бүрийн шалтгааны улмаас зүрх нь биеийн эд, эрхтэнд шаардагдах цусыг (ялангуяа хүчилтөрөгчийг) хангалттай хэмжээгээр хүргэж чадахгүй болсон байдал юм. Цочмог болон архаг хэлбэрээр илэрч болох бөгөөд ихэвчлэн зүрхний бусад өвчин, тухайлбал архаг даралт ихсэлт, титэм судасны өвчин, хавхлагын гажигаас үүдэлтэй механик согог, архаг аритми зэрэг олон янзын шалтгаант өвчний улмаас үүсдэг.
Зүрхний дутагдлын шалтгаан
-
Өндөр нас
-
Даралт ихсэлт
-
Чихрийн шижин
-
Таргалалт
Зүрхний дутагдлын шинж тэмдэг
Амьсгаадах шинж тэмдгийн түгээмэл шалтгаанд зүрхний дутагдал, уушгины тромбоэмболи, багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины хатгаа, түгшүүр зэрэг сэтгэцийн асуудал, цус багадалт зэрэг орно.
- 1
- Амьсгалахад хэцүү.
- 2
- Амьсгаадна.
- 3
- Цээж давчдана.
- 4
- Нойргүйдэлтэй.
- 5
- Хэвлийд шингэн хурж, хоол боловсрол муудна.
Амьсгаадалтаас болж эмнэлэгт хандах шаардлагатай тохиолдол
-
Гэнэт амьсгаадалт нэмэгдвэл
-
Амьсгаадалттай хамт цээж өвдвөл
-
Амьсгаадалтаас болж өдөр тутмын амьдрал хүндэрвэл
-
Амьсгаадалт, дотор муухайрах шинж илэрвэл
-
Өвдөгнөөс доош хөл, шагай хавагнах
-
Халуурах, чичрэх, ханиалгах хамт илэрвэл
