슬개골 연골 연화증
Тойгны хондромаляци гэж юу вэ?
Өвдөгний ясны үеийг бүрхсэн хатуу мөгөөрс жингийн гэнэтийн өөрчлөлт (турах), төрөлт (аарцгийн өөрчлөлт), төрөлхийн шалтгаан (тойгны хагас мултрал, гадагш матгар өвдөг), хэт их ачаалал, даралт зэргээс болж зөөлрөн уян хатан чанараа алдаж, ан цав үүсэх үзэгдлийг хэлнэ.
Шинж тэмдэг
- 1
- Удаан зогсоход өвдөгний урд тал жиндэнэ.
- 2
- Суниаж суусны дараа босохдоо гараараа түшиж босох шаардлагатай болно.
- 3
- Шат өгсөж буух, уулнаас бууж байхад өвдөгний урд хэсэг өвдөж, доголон буудаг.
- 4
- Удаан хугацаанд машин жолоодох, эсвэл хөлөө удаан нугалж суусны дараа босоход өвдөнө.
Эмчилгээ
Эмчилгээ нь үений гадаргуугийн өөрчлөлтийн шалтгаан дээр төвлөрөх ёстой. Ихэвчлэн өвдөлт намдаах үрэвслийн эсрэг эм, гуяны дөрвөн толгойт булчинг бэхжүүлэх дасгал, гуяны арын булчингийн суналт зэрэг консерватив аргаар эмчилдэг. Бүх консерватив эмчилгээг хийсэн ч шинж тэмдэг сайжрахгүй архагшвал мэс заслыг авч үзнэ.
Артроскоп ашиглан мөгөөрсний голомттой хэсгийг тайрч, ил гарсан мөгөөрсний доорх ясанд нүх гаргах буюу жигд бус болсон тойгны үений гадаргууг цэгцэлж өгдөг. Үений доторх нугалаас зузаарсан тохиолдолд нугалаасыг авч хаядаг бөгөөд тойгны гадна талын холбоос агшсан тохиолдолд артроскоп ашиглан чөлөөлөх мэс засал хийдэг. Тойго нь гуяны ясанд үзүүлэх даралтыг бууруулахын тулд шилбэний ясны товгорыг урагш өргөх мэс засал хийх нь бий.
