Улны фасцийн үрэвсэл
Улны фасцийн үрэвсэл гэж юу вэ?
Улны фасцийн үрэвсэл гэдэг нь хөгшрөлт буюу хөлөө хэт их ачаалснаас өсгийн холбоос зузаарч, үрэвсэл үүсдэг өвчин бөгөөд голчлон өсгий өвдөж, доголон алхах болдог. Шөнийн турш булчин агшсан байгаад өглөө хөлөө анх газарт гишгэх үед сунах учраас өвдөлт хамгийн хүчтэй байдаг нь онцлог юм. Улны фасци нь улны хонхорхой хэсгийн дотор талд байрлах холбоос бөгөөд хөлийн нуманг хадгалж, хөлд уян хатан чанар өгөхийн зэрэгцээ алхах үед биеийн тэнцвэрийг барьдаг чухал бүтэц юм.
Эмчилгээ
Эмчилгээг олон янзын аргаар хийсээр ирсэн ч эмчилгээний хугацаа урт, дахилт олонтой тул бэрхшээлтэй байсаар иржээ. Сүүлийн үед улны фасцийн үрэвслийн эмчилгээнд цохилтот долгионы эмчилгээ (ESWT) нэвтэрч, мэс заслгүйгээр эмчилж байна. Цохилтот долгионы эмчилгээ нь үрэвсэлтэй улны фасци руу цохилтот долгион өгч, өвдөлт мэдэрдэг чөлөөт мэдрэлийн эсийг сэдээж мэдрэлийн мэдрэмтгий байдлыг бууруулан өвдөлтийг намдаах бөгөөд шинэ судас үүсгэж гэмтсэн улны фасци эдгэрэхэд тусалдаг. Хэрэв ийм мэс заслын бус эмчилгээгээр ч шинж тэмдэг сайжрахгүй, эсвэл өсгийн ясны сэртэнд ясан ургацаг ургаж, үрэвсэл, хавангаас болж өдөр тутмын амьдрал хязгаарлагдсан бол ясан ургацгийг огтлох буюу гэмтсэн улны фасцийг сунгах мэс засал хийдэг. Улны өвдөлт нь зөвхөн улны фасцийн үрэвсэл төдийгүй нугасны сувгийн стеноз зэрэг бүсэлхийн өвчний үед ч илэрч болох тул зөвхөн шинж тэмдгээр нь яаран дүгнэж болохгүй. Шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж нарийвчилсан оношилгоо хийлгэх нь чухал.
