Дегенератив артрит
Дегенератив артрит гэж юу вэ?
Остеоартрит гэж нэрлэгддэг дегенератив артрит нь хүн амын 10~15 хувь нь өвчилдөг гэгддэг маш түгээмэл үений өвчин юм. Үе хөгширснөөр мөгөөрс элэгдэн арилах буюу гэмтэж, өвдөгний үед үрэвсэл үүсч, яс гэмтдэг өвчин юм. Эхний шинж тэмдгийг үл тоовол хүчтэй өвдөлт илэрч, хөдлөхөд бэрх болж, үений хэв гажилтад хүртэл хүргэж болно.
Шалтгаан
Дегенератив артрит нь хөгшрөлтөөс болж 50-иас дээш насанд илрэх нь ихэнх тохиолдол байсан. Гэвч сүүлийн үед таргалалт, хэт ачаалалтай чөлөөт цагийн спортын үйл ажиллагаанаас үүдэлтэй үений гэмтэл, хоолны дэглэмээс болж ясны нягтшил суларснаас залуучуудын дунд ч дегенератив артрит нэмэгдэж байна.

Шинж тэмдэг
Өвдөгний өвдөлт ялангуяа шат өгсөж буух үед ихэсдэг. Өвдөлт ихэвчлэн өглөөнөөс илүү үдээс хойш хүчтэй мэдрэгддэг бөгөөд явц даамжирвал өвдөг хавдаж, шингэн хуримтлагдан, өдөржин өвдөх нь бий.
| Артритын онош | Үений байдал |
|---|---|
![]() |
Эхэн үе Хөнгөн мөгөөрсний гэмтэл |
| Шинж тэмдэг | |
|
|
| Артритын онош | Үений байдал |
|---|---|
![]() |
|
| Шинж тэмдэг | |
|
|
| Артритын онош | Үений байдал |
|---|---|
![]() |
|
| Шинж тэмдэг | |
|
|
Өөрийгөө шалгах
Өвдөгний өвдөлт ялангуяа шат өгсөж буух үед ихэсдэг. Өвдөлт ихэвчлэн өглөөнөөс илүү үдээс хойш хүчтэй мэдрэгддэг бөгөөд явц даамжирвал өвдөг хавдаж, шингэн хуримтлагдан, өдөржин өвдөх нь бий.
- 1
- Удаан алхвал өвдөг хавагнана.
- 2
- Удаан алхсаны дараа өвдөг 2~3 хоног өвддөг.
- 3
- Амарсны дараа зүгээр боловч дахин хөдөлбөл өвдөг өвдөнө.
- 4
- Шат өгсөж буухад өвдөг өвдөж, ялангуяа буух үед өвдөлт хүчтэй байдаг.
- 5
- Суугаад босоход өвдөг өвдөнө.
- 6
- Өвдөгөө хөдөлгөхөд чимээ гарч өвдөнө.
- 7
- Хоёр хөлөө нийлүүлэхэд өвдөгний дотор тал наалддаггүй.
- 8
- Өвдөг сулран суучихдаг.
| 0 ~ 1 ширхэг | 2 ~ 3 ширхэг |
|---|---|
| Үений нас: 20-иод Үений байдал сайн байна. |
Үений нас: 40-өөд Үений байдлаа шалгуулахыг зөвлөж байна. |
| 4 ~ 5 ширхэг | 6-аас дээш |
| Үений нас: 50-иад Дегенератив артрит сэжиглэгдэж байна. |
Үений нас: 60-аад Идэвхтэй эмчилгээ шаардлагатай. |
Эмчилгээ
Зөвхөн өвдөлт намдаах зорилгоор өвдөлт намдаах эм, түүнчлэн үрэвслийг дарж өвдөлтийг арилгах стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэдэг. Эм нь үений үрэвслийг намдаах үйлчилгээтэй бөгөөд өвдөлт, хөшилтийг сулруулж, тав тухтай, хэвийн амьдралыг хадгалахад тусалдаг.
Эмийн эмчилгээний хамт физик эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Үений эргэн тойрны булчинг бэхжүүлж, шинж тэмдгийг хөнгөвчлөхөөс гадна остеоартрит хүндрэхээс сэргийлдэг. Дулааны эмчилгээ, цахилгаан эмчилгээ, хүйтэн эмчилгээ, дасгал эмчилгээгээр өвдөлтийг бууруулж үйл ажиллагааг сэргээнэ.





