Эрүүл мэндийн төлөө эхэлсэн хүзүүний дасгал: ‘шаржигнах’ чимээ гарвал болгоомжил
Хуудасны мэдээлэл
Каннам Гэгээн Петрийн эмнэлэг 20-10-08Үндсэн хэсэг
Эрүүл мэндийн төлөө эхэлсэн хүзүүний дасгалын үеэр ‘шаржигнах’ чимээ сонсогдвол таны хүзүү улам их эрсдэлд байна.
- Эрүүл мэндийн төлөө гэж YouTube зэргээс үзэж хийсэн хүзүүний дасгал нь дискний ивэрхийтэй хүнд эсрэгээрээ хортой
- Ганцаараа сунгалт хийхээс илүү эмч, мэргэжлийн сэргээн засах эмчийн тусламжтайгаар зөв хийх нь дээр
Банкны ажилтан Ким Жон Хи (42 настай. Сөүл хотын Кванак дүүрэг). Тэрээр байнга илэрдэг хүзүү, мөрний өвдөлтөө архаг мэргэжлийн өвчин гэж үзэн, зав гарах бүрдээ «хрус» гэж дуугарах хэмжээнд хүзүүгээ эргүүлж сунгалт хийдэг.
Ажил тарсны дараа гэртээ YouTube үзэн хүзүү, мөр зэрэг бүх биеийн дасгалыг эрчимтэй хийдэг гэх Ким овогтон. Сүүлийн үед хүзүү нь чангарах шинж даамжирснаас хорооны эмнэлэгт хандсан ч
«Том эмнэлэгт хүзүүгээ нарийвчлан шалгуул» гэсэн эмчийн үгэнд том асуудал үүссэн юм биш биз гэж айх л үлдэв.
Эрүүл мэндийн төлөө зохих дасгал, сунгалт хийх нь орчин үеийн хүнд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл юм. Гэвч «дискний ивэрхий»-ийн шинж тэмдэгтэй бол болгоомжлох хэрэгтэй. Сунгалт хийнэ гээд «хрус» гэж дуугарах хэмжээнд хүзүүгээ хэт хөдөлгөснөөс сулраад байгаа диск, шөрмөс нэмж гэмтэн, өвчин эсрэгээрээ хүндрэх эрсдэлтэй.
Хүзүү чинэрэх, эсвэл хүзүү хөшихийн зэрэгцээ гарт хүч ороогүй, мэдээрхэх шинж удаан хугацаанд илэрч байвал яг одоо хүзүүний дасгалаа зогсоох хэрэгтэй. Хүзүүний дискний ивэрхийн албан ёсны нэр нь «хүзүүний нугаламын завсрын дискний цөмийн ивэрхий» юм. Нурууны дээд хэсгийг эзэлдэг хүзүүний нугалам хоорондын диск гадагш цүлхийх буюу гэмтэх нь үүний шалтгаан болдог. ▲Хүзүү, мөр өвдөх. ▲Толгойгоо бөхийлгөх буюу ар тийш гэдийлгэхэд хүзүүний ар талаар өвдөлт мэдрэгдэх. ▲Гар, алганд мэдээрхэх шинж илрэх. ▲Шалтгаангүйгээр хурууны хүч сулрах. ▲Шалтгаан нь тодорхойгүй толгой өвдөлт үргэлжлэх зэрэг шинж илэрвэл нейрохирургийн мэргэжлийн эмчээр үнэн зөв оношлуулах хэрэгтэй.
Гэгээн Петрийн эмнэлгийн нейрохирургийн мэргэжлийн эмч, ерөнхий захирал Юн Кан Жун: «Хүзүүний дискний ивэрхийтэй өвчтөнүүдийн ихэнхэд, ялангуяа цочмог үед хэт их суналт, дасгал хийх нь тус болдоггүй. Сүүлийн үед YouTube-ээр хүзүүний дасгал, хүзүү сунгах аргын талаар олон төрлийн бичлэг тавигдаж байгаа ч хэрэв та «дискний ивэрхий» гэсэн онош авсан, эсвэл ивэрхий байж болзошгүй гэж сэжиглэж байвал дасгал эхлэхийн өмнө хүзүүний дискний ивэрхийг эмчилсэн арвин туршлагатай нейрохирургийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй» гэдгийг онцлов.
Суналтын дасгалыг эмч буюу сэргээн засах эмчилгээний мэргэжилтэнтэй хамт зөв байрлал, аргаар, богиносч агшсан эдийг оновчтой суниулж хийх ёстой. Гэхдээ хүзүүний яс шаржигнатал сунгах нь буруу арга юм. Хүзүүг хажуу тийш нь хүчтэй дарж чимээ гаргахад сэтгэл ханамжтай санагддаг хүн ч бий, гэвч энэ нь хүзүүний үе хэсэгчлэн байрнаасаа зөрч, яс үрэлтэд орсноос гарах чимээ юм. Үүнийг давтвал үений яс шаардлагагүйгээр томорч, мэдрэлийг дарах болно, иймд зуршил болгохоос зайлсхийх хэрэгтэй.
Гэгээн Петрийн эмнэлгээс зөвлөх хүзүүний дискний ивэрхийтэй өвчтөний зөв сунгалтын арга
1. Хүзүүгээ сулруулж, толгойгоо хоёр тийш зөөлөн сэгсрэх
2. Далны ясаа нийлүүлж, толгойгоо бага зэрэг өргөх
3. Нэг байрлалд удаан байхаас зайлсхийж, бага зэрэг буюу 15˚ орчим дээшээ харан алхах
Гэвч өвдөлттэй тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, зөв оношилгоо, эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
- Гэгээн Петрийн эмнэлгээс зөвлөх хүзүүний дискний ивэрхийтэй өвчтөний зөв сунгалтын арга (эх сурвалж: Гэгээн Петрийн эмнэлэг) -

